Хятадын төв хэсэгт орших Хюнан мужид 680 гр жинтэй хүүхэд мэндэлжээ. Хүүхдийг аврахын төлөө эмч нар бүх хүчээ дайчлан инкубаторт өсгөж байна. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэхээс татгалзсан бөгөөд Хятадын Синьхуа агентлагийн сурвалжлагчид фото зургийг нь дэлгэжээ. Өмнө нь АНУ-ын Калифорни мужид 13 долоо хоногтой эх амаржиж, мөн 680 гр жинтэй хүүхэд төрүүлж байсан юм. Жеррик нэртэй бяцхан хүүгийн зүрхний ажиллагаа муу учраас амьд үлдэх магадлал бага гэж үзэж байсан ч үр дүнтэй эмчилгээ хийсний ачаар амьдарчээ.
Сэтгэгдэл ( 0 )