Пакистаны албаныхан исламын зэвсэгт Талибан бүлэглэлтэй энхийн яриа хэлэлцээрээ эхлүүлсэн байна. Энэ талаараа Ерөнхий сайд Наваз Шариф Английн нийслэл Лондонд айлчлах үеэрээ мэдэгджээ. Өмнө нь Талибан бүлэглэлийн лидер Хакимуллах Мехсуд ВВС-д өгсөн ярилцлагандаа лалын зэвсэгт бүлэглэл Пакистаны Засгийн газартай энхийн яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухай мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Наваз Шариф өнгөрсөн тавдугаар сард Пакистаны Ерөнхий сайдын суудал авсан. Суудал авсаныхаа дараа Талибантай энхийн яриа хэлэлцээр хийх ажлыг чухалчлан авч үзэхээ мэдэгдэж байсан билээ. Гэсэн ч ажиглагчдын зүгээс Пакистаны Засгийн газар болон Талибанчуудын хоорондох ээлжит яриа хэлэлцээр тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдахгүй байгаа гэнэ.
Пакистаны Засгийн газар талибанчуудтай удаан хугацаанд яриа хэлэлцээр хийхээр оролдож байгаа боловч одоог болтол нааштай үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )