Барууны орнуудад Холлавений баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Ялангуяа энэхүү өдөр алдартнууд ямар дүрд хувирах, юу өмсөх нь хүмүүст сонирхолтой байдаг аж.
Энэ жилийн баяраар 40 настай алдарт модель, сайхан бүсгүй Хайди Клум энэхүү өдөр настай эмээгийн дүрд хувирчээ. Тэрээр энэхүү баярт ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд хүмүүс түүнийг яаж хувирахыг нь тэсэн ядан хүлээдэг болсон гэнэ.
Тэрбээр Оскарын шагналт нүүр хувиргагч Билл Корсо, Майк Марино нарын тусламжаар ийнхүү өөрчлөгджээ. Түүний нүүр царайг хувиргаад зогсохгүй хөл, гар, цээж гээд биеийн бүхий л хэсгийг өөрчилсөн бөгөөд эмээ насандаа тохирсон хувцас өмссөн байна.
Хайди уг арга хэмжээнд оролцохоосоо өмнө "За залуусаа, би ирээдүй рүү явлаа. Жаахан хөгжилдөцгөөе" хэмээн жиргэсэн нь ийм учиртай байжээ.
Сэтгэгдэл ( 0 )