АНУ-д засаглал бүх эрх мэдэл ба Том Мөнгөний Бизнес бол зүгээр ч нэг тийм нэгдмэл цул ойлголт бодит байдал биш байдаг бөгөөд чин үнэндээ бол бүх засаглал эрх мэдэл нь Том Мөнгөнөөс урган гардаг, түүний эрхшээлийн шууд тусгал нь байдаг тухай “Америк: Эрх чөлөөнөөс фашизм уруу” хэмээх кинонд өгүүлдэг. Баримтат, мөрдөн сурвалжлага чиглэлээр бүтээгдсэн эл киног Аарон Руссо найруулжээ. АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийг - Абрахам Линкольныг 1865 онд, Джеймс Гарфильдыг 1881 онд, Уильям Маккинлийг 1901 онд, Джон Кеннедийг 1963 онд алсан тэр түүхүүд нь америкийн улстөрчдийг Том Мөнгөний дуулгавартай албатууд нь болгосон юм. Энэ бүх алллагууд нь америк долларыг хэн "хэвлэхийг" АНУлсын Үндсэн хуулийн дагуу Конгресс, Ерөнхийлөгчийн мэдэл, төрийн хяналтанд оруулах гэсэн оролдлогуудтай цаагуураа хамгийн нягт холбоотой байдаг. Учир нь тэнд Том Улстөрөөс Том Бизнесийг салгах гэсэн аливаа оролдлогууд амь насанд хүрдэг уламжлалтай ажээ...
Анх үүсэн байгуулагдахдаа улс гүрэн ард түмнийхээ эрх чөлөөний зарчмуудыг тунхаглаж байсан Америк орон одоо нэг улс үндэстэн биш болон хувирсан бөгөөд харин тэнд хүний эрх гэдэг ойлголт улам бүр алга болж ямар ч бодит эрх чөлөөгүй тэр хүмүүсийг ердөө л дуулгавартай хэрэглэгчид - "бантан нийгэм" болгон чанаж байгаа нэгэн тийм асар том туршилтын талбар - нийгмийн "тогоо" болж хувирчихаад байгаа.
Өнөөгийн АНУлс бүх хүн төрөлхтөнг далдаас "хөшигний араас" тагнаж чагнаж мөн "ардчилал эрх чөлөө, чөлөөт зах зээл, хүний эрх" мэтийн хоосон уриа лозунгаас цааш хэтэрдэггүй неолиберал үзэл суртал болон америк доллараараа дамжуулан дэлхийн улс үндэстнүүдийг хатуу хянан эрхшээлдээ барьж байгаа билээ. Тэгвэл өнөөгийн америкийн улс нийгэм тэр арга технологиудыг нь туршиж сургуулилж улам төгөлдөршүүлж байдаг асар том туршилтын талбар мэт болж хувирсаан гэж энэ баримтат киног бүтээгчид баталж байна.
Энэ кинондоо Руссо түүний эх орон нь өнөөдрийн энэ байдалд хүртлээ чухам ямар замыг туулсныг, америкийн жирийн ард иргэд үнэн хэрэг дээрээ өөрсдийн хүний эрх ба эрх чөлөөгөө бүрэн алдсан байгаа чин үнэнийг мөн тэд нар хэрхэн Дэлхийн Шинэ Дэглэм гээчийнх нь "хошгируулах үзүүлбэр", барьцааны "ивээн тэтгэгчид" болон хувирсан байгааг харуулж байна.
Ааронд банкны элитүүд тухайн үедээ тэдний нэг "шатрын хүү" нь болохыг санал болгосон байсан ба ингэж тэр өөрөө энэхүү үйл явдлынх нь нэг шууд оролцогч гэрч байсны хувьд яг одоогоор дэлхий дахинг эрхшээлдээ барьж байгаа банкны эздийн төлөвлөн хэрэгжүүлж байгаа цаад даяар том зорилгуудыг нь дэлгэн илчилж байна.
Руссо хэсэг хугацааны дараа энэ элиттэй тогтоосон байсан харьцаануудаасаа татгалзаж энэхүү баримтат киногоо бүтээсэн ажээ. Энэ баримтат кино гарснаас хойш нэг жилийн дараа тэрээр өвчнөөр нас барьсан юм!... Олон хүмүүс одоо болтол энэхүү хоёр үйл явдлыг хооронд нь холбож авч үзсээр байгаа ажээ... гэхдээ огт үндэслэлгүй биш шүү.
Кино ингэж эхэлдэг: Би америкчуудаас орлогын албан татвар төлж байхыг шаарддаг хууль үнэхээр байдаг уу ... эсвэл энэ татвар нь засгийн газраас зохион байгуулсан ээлжит нэг залилан болох эсэх тухай баримтат кино бүтээхээр замдаа гарсан юм.
Тэгээд энэ аялалынхаа явцад би үүнээс ч илүү аюултай бас тэгээд аймшигтай нэг тийм зүйлийг анзаарч түүнд анхаарлаа хандуулсан юм. Одоо би та бүхэнд энэ тухай ярьж өгөх болно.
1913 он хүртэл Америк эрх чөлөөтэй улс орон байсаан. Харин дараа нь төрийн бүх эрх мэдэл, засаглалыг далдуур худалдан авсан хэсэг банкны эзэд өөрсдийнхөө эцэг өвгөдийн эртний номлол, төлөвлөгөөнүүдийг манай улс оронд хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингээд л удалгүй Америк орон шал өөр улс орон болон өөрчлөгдсөн билээ... (Аарон Руссо)
Энэ баримтат кинонд гарч байгаа, өгүүлж байгаа олон түүхэн бодит баримтууд, хийж байгаа дүгнэлтүүд нь алс холын Америкт болж байгаа үйл явдлууд мэт боловч манай улсад монголчууд бидний одоогийн энэ амьдралд ч маш олон зүйлүүд нь бидний нүдэнд дээр бүр ил тод гэвч элдэвийн хулхи үгэн халхавчийн доор хэрэгжиж байгаа олж харж болно.
Энэ баримтат киног үзээд ойлгосны дараа аливаа юмыг өөрийн толгойгоор шүүн тунгааж эргэцүүлэн бодох чадвараа одоохондоо хараахан гээгээгүй байгаа хүн өөрөө нэг дүгнэлтийг хийх нь гарцаагүй юм!
Сэтгэгдэл ( 3 )
Үнэн. мөнгөний нийгэм байгуулахын төлөө л явж байна.Хүнийг хүн чанараас нь салгаж сэтгэхгүй өвдөл цөвдөл горилогч дуулгавартай хүнэн сүрэг бий болгох зорилготой нам засаг байгаа юм шиг санагддаг боллоо.Өр ихтэй гүрнүүд хөгжиж байна гэж Д.Эрдэнэбат, Н.Батбаяр хоёр Улсын Их Хул...-уудын чуулган дээр батлаад л мэтгээд л байх юм аа.
Их бодууштай зөв юм бичжээ. Сэрэх цаг нь болсон юм биш үү, Монголчууд аа.
TIIMEE !!!! Bi ene kinog uzej bsan.Delkhiin ediin zasgiig khedkhen ailiin khumuus atgaj bgaag mash neelttei uzuulesen bdg.Ankh khort khavdariig kherkhen emchilj bolokh bas boi buteegdekhuun baigald eeltei tsakhilgaan stantsiin tusuliig kherkhen unagaj bgaag.ner ustai n uzuuldeg.