Ерөнхийлөгч нь иргэдээ турах хэрэгтэй гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеня Ньето иргэддээ хандан хэт таргалалттай тэмцэж, турахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Мексикийн Конгресс нүүрс ус ихтэй "түргэн хоол", сахар ихтэй гаазтай ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс татвар авах хууль баталсан байна. Хуулийн дагуу холбогдох албаныхан эрүүл мэндэд ач холбогдолгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, сурталчилгааг нь хязгаарлах арга хэмжээ авах юм байна. Мөн нүүрс ус ихтэй "түргэн хоол"-ноос 8 хувь, сахар ихтэй ундааны литр тутмаас 1 песо /0.07/ ам.долларын татвар тус, тус ноогдуулах гэнэ. Мексикийн Конгрессийн дээд танхим хуулийг найман цагийн турш хэлэлцсний эцэст баталсан гэж ВВС-д мэдээлжээ. 

Мексик улс нь сүүлийн жилүүдэд илүүдэл жинтэй иргэдийн тоогоороо АНУ-ыг давж, таргалалт өндөртэй орноор нэрлэгдэх болсон байна. НҮБ-ын Хүнс тэжээл, хөдөө аж ахуйн байгууллагаас (FAO) хийсэн судалгаагаар Мексикийн насанд хүрэгчдийн дундах таргалалтын хувь 32.8 бол америкчуудын хувьд энэ нь 31.8 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ. Мөн тус улсын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр илүүдэл жинтэй таван сая гаруй хүүхэд байгаа бөгөөд 9.2 хувь нь таргалалтаас үүдсэн чихрийн шижин өвчтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top