Зуу гаруй удаа буудахад нэг л хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 03

АНУ-ын Лос-Анжелес хотын онгоцны буудалд өнөөдөр өглөө нэг хүний аминд хүрсэн халдлага гарлаа. Хэрэгтэн онгоцны буудалд орж ирмэгцээ цүнхнээсээ автомат буу гарган хүмүүс рүү шүршжээ. Түүний суманд хамгаалалтын албаны нэг ажилтан өртөж амиа алдсан бөгөөд цөөнгүй хүн шархадсан байна. Гэмт хэрэгтнийг цагдаа нар буудан шархдуулснаар баривчилж чаджээ. Түүнийг Paul Anthony Ciancia гэдэг бөгөөд 23 настай, Лос-Анжелес хотын оршин суугч аж.

  Халдлага үйлдсэн этгээд 100 гуруй удаа буудсан. Тиймээс нэг хүн нас барсан нь харин ч азтай хэрэг гэж цагдаа нар мэдээлжээ. Энэ хэргээс болж олон улсын 746 нислэг саатаж, тус онгоцны буудлын гуравдугаар терминалыг хаасан байна. Ерөнхийлөгч Б.Обама энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэхэд анхаарна гэдгээ хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aka(203.194.115.26) 2013 оны 11 сарын 03

haraa muutai terror ve

0  |  0
Top