Германы Канцлер Ангела Меркель утасныхаа яриаг удаан жилийн турш Америкийн Тагнуулын байгууллагад алдсан тухай мэдээлэл дэлхий даяар цацагдсан. Тэгвэл цаашид бие биенээ тагнан мөрдөхгүй гэх тохиролцоонд АНУ болон Германы талууд хүрлээ гэх мэдээлэл Германы мэдээллийн хэрэгслүүдээр гарах боллоо. “Франкфурт альгемайне” сонин мэдээлэхдээ Берлинээс очсон өндөр албан тушаалтнуудын төлөөлөгчид Цагаан ордонд амжилттай яриа хэлэлцээр явууллаа гэж холбооны засгийн газрын эх сурвалжийн байр суурийг иш татан мэдээлжээ. Гэхдээ уг хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн гэрээ ирэх жилийн эхээр хүчин төгөлдөр болох гэнэ. Тэгэхээр Германы Канцлер Ангела Меркель ирэх жил хүртэл утасныхаа яриаг Америкчуудад алдаж болзошгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )