Сомалийн далайн дээрэмчид 340 сая ам.долларын төлөөс авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Сомалийн далайн дээрэмчид сүүлийн долоон жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын хөлөг онгоцнуудыг тайван замнуулсныхаа шанд дор хаяж 340 сая ам.долларын төлөөс авчээ.Дэлхийн Банк болон НҮБ-ын сэдэвчилсэн шинэ илтгэлд энэ тухай баримтуудыг өгүүлсэн байна. Хөлөг онгоцнуудын төлөөс болгон авсан мөнгийг тэд янз бүрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг дэмжихэд болон хууль бус хүний наймаа зэрэгт чиглүүлж байсан гэж тэнд өгүүлжээ.

 

Илтгэлийг далайн дээрэмчин аснуудаас авсан баримт мэдээллүүд дээр суурилан бэлтгэжээ. Африкийн эвэрийн эргүүдийн далайн дээрэмчдийн үйл ажиллагааны оргил үе  2011 онд байсан гэнэ. Харин үүний дараа 29 орон нэгдэн далайн дээрэмчдийн үйл ажиллагааны эсрэг эвсэл байгуулан ажилласнаар тодорхой үр дүн гарсан гэж үзэж буй юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayan mongol(182.160.41.43) 2013 оны 11 сарын 06

ene dabartsan nigeruud iig araltai yutai ni bombogdbol taarna

0  |  0
Top