Монголын Говиос үлэг гүрвэлийн ховор олдвор олдсон талаар “Livescience” сайтад мэдээлжээ. Хамгийн сүүлд олдоод байгаа олдвор нь том саварт динозавр буюу теринозаврынх юм байна. Үүрүүдэд 13 см-ийн диаметртэй 17 ширхэг теринозаврын чулуужсан өндөг байсан аж.
Олдворыг Японы Хоккайдо их сургуулийн палеонтологич Ёшицугу Кобаяши Сээр нуруутан амьтдын палеонтологийн холбооны 73 дахь чуулга уулзалтаар танилцуулсан юм байна. Ёшицугу Кобаяши хамтрагчдынхаа хамт өнгөрсөн 2011 онд Монголын зүүн өмнөд нутгаар хайгуул хийж явахдаа уг үүрүүдийг олсон гэжээ. Тэрээр илтгэлдээ Говиос олдсон олдвороос үндэслэн теринозаврууд нэг дор үүрээ засдаг байсан гэх дүгнэлт хийсэн байна.
Теринозавр нь 70 орчим сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд дугуй гэдэс, богино бахим хөлтэй, урт хүзүү, яст мэлхий шиг толгой, хошуутай, хайч шиг гурван урт савартай аварга үлэг гүрвэл аж.
Сэтгэгдэл ( 0 )