“ОРОСЫН СТЕЛС: Үл үзэгдэх онгоц бүтээх өрсөлдөөн “ гэх баримтат киног ОХУ - АНУ-ын инженер эрдэмтэд, тагнуулчид хамтран бүтээсэн байдаг.
Москва, 1962 он. "Советское радио" хэвлэлийн газраас нэгэн ер бусын ном хэвлэн гаргасан байлаа.
Энэ номон доторхи тоо томшгүй олон тоо цифрүүд болон олон янзын тэмдэглэгээнүүдийн ард дэлхийн хэмжээний технологийн сенсаци - ер бусын нэгэн нээлт нуугдаж байжээ! Энэхүү судалгааны бүтээл - номоо бичсэн 30-аадхан настай орос залуу, эрдэмтэн судлаач Петр Уфимцев дэлхийн радиофизикийн салбарт том алхам - нээлт хийж нисэх онгоцны нэгэн ер бусын хосгүй технологи - радиолокацийн радарын дэлгэцэн дээр үл үзэгдэх нисэх онгоцны загварыг зохион бүтээх радиофизик-математикийн онолын үндсийг боловсруулж бэлэн болгосон байлаа! Эдгээр нэгэнт бодож боловсруулсан физик зарчмууд болон математекийн тооцоонуудыг нь хэрэглэж эсрэг талын газрын радарт үл үзэгдэх нисэх онгоцыг зохион бүтээх ажилдаа орох л үлдсэн байв.
Гэвч гэнэт нэг саад тотгор гарч ирсэн ажээ - тэр үеийн ЗХУ-ын цэргийн удирдлагаас "...энэхүү онолын дагуу үл үзэгдэх онгоцууд барьж бүтээх нь манай намын зорилгод нийцэхгүй, ер нь ашиггүй..." гэж үзсэн байлаа. Тэр байтгуай бүүр түүний энэ нээлтийг "... цэргийн нисэх хүчний хөгжлийн нэг мухардмал чиглэл мөн" гэсэн дүгнэлтийг хийсэн байсан аж...
Энэ үед 1953 онд И.Сталин хорлогдон алагдаж ЗХУ-ын төрийн дээд хүрээнд үндсэндээ ордны төрийн эргэлтийг хийсэн Хрушев тэргүүтэй намын троцкистууд - түшмэдүүд "Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг" гэж нэрлэсэн, үнэндээ бол социалист чиг баримжаагаас урван тэрслэх эмгэнэлт жүжгээ тоглож ЗХУлсын төрийн эрхэнд дахин гараад байсан юм. Намын тэр түшмэдүүд улс орон, ард түмнийг "удирдах, жолоодож байх" тачаал хорхойтой байсан хэдий ч харин бүтээн байгуулах, улс орныг удирдан авч явахад мэдлэг боловсрол , ур туршлага, геоулстөрийн алсын хараа тал дээр бол "ёстой хоншоор" дутаж байжээ... Учир нь тэдний дийлэнх олонхи нь ямар ч шинжлэх ухаан судалж үзээгүй, бодит ажил хөдөлмөр хийж үзээгүй, ард түмнийг удирдах туршлага суугаагүй ердөө л нам эвлэлийн мөн пионерын ажилтнууд нэг үгээр хэлэх юм бол зүгээр л үзэл суртлын ажилтнууд байсан юм...
Ингээд тун удалгүй намын түшмэдүүдийн "энэхүү мухардмал чиглэл" гэж үгүйсгэсэн нээлт-онолыг нь америкийн тагнуулын албад болон эрдэмтэд нь тэр чигээр хуулж авч ашиглаж үл үзэгдэх алдарт Стелс онгоцоо бүтээсэн ажээ... Тэд үүний өмнөх нь "олон тэрбум доллар зарцуулж ийм онгоц зохион бүтээх төсөл хэрэгжүүлсэн боловч туршилтын загварууд нь удаа дараа бүтэлгүйдэн жинхэнэ мухардалд орчихоод байсан, биднийг Уфимцевын энэ онол, тооцоо л аварсан" гэж америкийн эрдэмтэд, тагнуулчид энэ баримтат кинонд дурсан ярьж байна.
Гэвч тун удалгүй америкийн энэхүү үл үзэгдэх онгоцыг нь "олж хардаг" радарыг оросууд зохион бүтээсэн байлаа...
Энэхүү ганцхан жишээ бол хоосон үзэл сурталчид, өнөөгийн намаас томилогдсон одоогийн "манагерууд" шиг хүүхэлдэй-түшмэдүүд хэрхэн ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр шимүүдийг, олон гайхамшигтай ололт бүтээлүүдийг булшилж байсныг болон бүүр геоулстөрийн өрсөлдөгчдөө далдуур худалдагдан урван тэрслэж агуу том гүрнийг сүйрүүлж бүтэл бүтэн системийг нураасан нэгхэн жишээ юм...
Одоо "ардчилсан либералчид" 1990 оноос хойш социализм - нийгмийн олонхийн сайн сайхны төлөө үзэл санаа нь эдийн засгийн хувьд нуран унасан гэж худлаа бурж, 4 жилд ганцхан удаа сонгууль өгдөг ардчилал мөн үл үзэгдэх гартай зах зээлийн эдийн засаг = капитализм бол цорын ганц зөв тогтолцоо бас "үүнээс илүү юм хүн төрөлхтөн одоо болтол олоогүй" гэж нэг хүний огт хэлээгүй үгийг нь хэлсэн болгож бурж хашгирсаар байгаа. Гэвч аливаа юмыг ухаж судалж шалгаж үздэггүй, эх зохиолтой нь тулгадаггүй, юм мэдэхгүй байх "эрх чөлөөтэй" болж авсан гэнэн залхуу хүмүүс үүнд нь итгэчихээд л улс Эх орноо цөлмөн хоосолж байгаагийг нь "хонь" мэт чимээгүй харцгааж бас өөрсдийнхөө гараар нурааж сөнөөж байгаа...
Гэвч харийн чивэлт явуулгуудыг нь монголын нийгэмд цацдаг цагаан хоолойнууд нь болж хувирсан хөлсний үзэл сурталчдийн ятгалга ухуулгын ном, нийтлэлүүдийг түүхэн эх сурвалж, шинжлэх ухааны судалгааны ном бүтээлүүд, баримтат кино дүрс бичлэгүүдтэй тулгаж шалгаж мэргэжлийн түвшинд гүнзгий ухаж судалж үзвэл энэ бүхэн нь эхнээсээ шаал худлаа, зориудын тархины угаалгууд байдаг. Мөн тухайн үеийн нам-төрийн зарим өндөр албан тушаалтнууд нь дотоодын дүлзэнгүүд - "тавдугаар цуваатай"-гаа нийлж дайсандаа далдуур худалдагдаж улс Эх орон, Ард түмнээсээ урван тэрсэлсэн нь түүхэн бодит хөдлөшгүй баримтуудаар батлагдаж байгаа. Тэр үеийн барааны хомсдолууд, картын системийг тэд нар харийн тагнуулын тусгай албадын дэмжлэгтэйгээр зориуд цаанаас нь зохион байгуулж ард түмний өмнө худал жүжиг тавьж байгаад улс Эх орныг нь "дотроос нь дэлбэлснээ" нуун хаацайлж байх гэсэн ичгүүргүй бохир заль төдийхөн юм аа...
Эцэст нь энэ бүхний золиос нь олон зуун сая жирийн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үр шим, тэдний эвдэрч сүйдсэн хувь заяа, амьдын хагацалууд мөн ирээдүйгүй амьдрал нь болсон ба одоо ч болсоор байгаа билээ...
Сэтгэгдэл ( 2 )
amerikiin shildeg nisdeg tereg ”sikorskiig” ch amerikd garsan orosiin zohion buteegch buteesen bdag. orosiin shildeg ongots zohion buteegchid amerik, uk iin zohion buteegchdees neg alhamiin turuund bsan. harin germanchuud orosoos turuulj bsan ch yalagdaj zohion buteegchdiin hudulmur nursan bdag.
ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БАЙНА ҮЗЭЛ СУРТАЛЖСАН НОМ, КИНО ЗОХИОЛООС ИШ ҮНДЭС АВЧ ЯРЬСАН ЗҮЙЛ БАЙНА. СТЕЛС-ИЙН ТУХАЙД БОЛ ШАЛ ӨӨР ТҮҮХ БУЙ.ХАРИН ЗСБНХУ-ЫН 60-*Д ОНЫ УДИРДАГЧДЫН ХУВЬД НАМЫН ҮЗЭЛ СУРТАЛЫН АЖИЛТАНУУД УЛС ОРНЫГ УДИРДАЖ БАЙСАН ГЭДЭГ БОЛ ҮНЭН ТҮҮХ