Өвөрмонголын Чэндэ хотын тэнгэрт өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын нэгэнд гурван нар мандсан гайхамшигтай үзэгдэл болжээ. Бүтэн хоёр цагийн турш ажиглагдсан гурван нарны гайхамшигт үзэгдэл нэн ховор тохиолддог аж. Солонгон туяагаар хүрээлэгдсэн хиймэл нарууд их тод гэрэлтэй байсан гэж оршин суугчид ярьсан байна. Түүнчлэн Өвөрмонголын зарим хотуудад бүр таван нар үзэгдсэн тухай ч гэрчүүд мэдээлсэн байна.
Олон нар мандсан хуурмаг үзэгдэл нь одон оронд ховор тохиолддог бөгөөд шинжлэх ухаанчид үүнийг “мөсөн туяа”, “хий үзэгдлэн нар” гэх мэтээр нэрлэдэг байна. Газраас 6000 орчим метрийн өндөрт орших үүлэнд их хэмжээний мөсөн талст үүсэх үед энэ үзэгдэл ажиглагддаг гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Hamgiin aihtar gamshigiin uritalbolson uzegdel bnhii uzegdel gedeg chiniyos bus uiliin ilrel shuuamitanbolgon bolgoomj seremjtei l bh heregtei gej bodoj bn.