Оросын цагдаагийн ажилтнууд ноцтой цуврал алуурчны эрэлд гараад байгаа юм байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэрийн, ганц бие харж хандах хүнгүй 80-90 насны 32 эмэгтэйн хоолойг боож хөнөөсөн алуурчны тухай ямар нэгэн мэдээллийг 1 сая рублээр худалдаж авах тухайгаа мэдэгджээ.
Цагдаагийнхан алуурчныг "эмээ нарын эрлэг" гэж нэрлээд байгаа бөгөөд тэрбээр асран хамгаалах байгууллагын ажилтан хэмээн өөрийгөө итгүүлж, тэдний итгэлийг олох замаар гэрт нь ордог болсоор уг хэргээ хийдэг байжээ. Гэмт хэрэгтэн садист нэгэн бөгөөд эдгээр хэргүүдийг эдийн засгийн сонирхлын үүднээс хийдэггүй байна. Цагдаагийнхан камерт бичигдсэнээр 25-35 насны, 170-175 орчим өндөртэй ази царайтай эрийг эрэн хайж байгаа юм.
Хэрэгтэн ямар хотод амьдардаг нь тодорхойгүй бөгөөд Сиберийн орчим Самара, Свердловск, Челубинск зэрэг хотуудаар явж аллагаа хийдэг аж. Цагдаагийнханд алуурчны DNA байгаа бөгөөд Свердловск хотод хийсэн аллагынхаа үед нусны алчуур болон гар чийдэнгээ үлдээгээд явсан байсан гэнэ.
Мөн цагдаагийнхны мэдэгдэж буйгаар гэмт хэрэгтний энэ үйлдэл нь Орос оронд дуулиан тарьсан, урьд өмнө хэзээ ч байгаагүй эмэгтэй цуврал алуурчин Иринагийн үйлдэлтэй тун төстэй байгаа гэнэ. Хоёр хүүхдийн ээж Ирина нь 61-89 насны 17 эмэгтэйг хөнөөсөн байдаг. Энэ аллагынхаа хариуд өнгөрсөн жил 20 жилийн ял авсан аж. Гэвч энэ хоёр алуурчны ялгаатай тал гэвэл Ирина архи уухын тулд хөгшчүүдийн мөнгийг дээрэмддэг байсан байгаа юм. Харин тэр эр ямарч эдийн засаг хэрэглээний сонирхолгүйгээр хүнийг хөнөөдөг алуурчин аж.
Эмэгтэй цуврал алуурчин Ирина 2032 он хүртэл шоронд суухаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ner deeree mah nootslono geed Tomchyyd n yalgajideed dyysna biz dee ard tvmniig hyyrch mehelj dyysah bish