Долларын ханшийг 1348 байна хэмээн төсөвт тусгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

2014 оны төсвийн тухай хууль УИХ-иар хэлэлцэгдэж буй. Тэгвэл төсвийн тухай хуульд ам.долларын ханшийг 1348 байна гэж оруулж ирсэн байжээ. Одоо 1700 гарчихаад байгаа доллар хэзээ 1348 хүрэх вэ гэдэг нь эргэлзээтэй. Энэ тоонд хүртэл буурах төлөв ч ажиглагдахгүй байгаа талаар УИХ-ын зарим гишүүд ярьж буй юм. Дэндүү өөдрөг төсөв оруулж ирээд УИХ-аар хэлэлцэгдэх дээрээ гацаанд орчихоод байгаа нь энэ мэтээс илт. Долларын үнийн асуудал дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат “1700 гараад явчихсан ам. Долларын ханш 1384 болтлоо буух төлөв ажиглагдахгүй байна. 300-400 төгрөгөөр бууна гэж хүлээх хэрэггүй. Төсөвт хатуу тусгадаг тоон үзүүлэлтээ сайн бодож төлөвлөхгүй бол энэ жилийнх шиг эхний зургаан сар өнгөрөөд л тодотгол хийх асуудал хөндөгдөж мэднэ. Нөгөөтэйгүүр том том тоотой төсөв оруулж ирээд батлуулчихаад хэрэгжүүлж чадахгүй байна шүү дээ. Төсвийн хуулиа хэрэгжүүлж чадсангүй гээд Засгийн газар болон гишүүд нь хариуцлага хүлээдэг бол хамаа алга. Ер нь цаашдаа төсвийн хуулиа хэрэгжүүлж чадаагүй бол сайд нар огцордог тогтолцоонд шилжих ёстой” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(124.178.38.157) 2013 оны 11 сарын 06

Hezee ch tiim yum bolohgui sh dee zasgiin gazart delhiid baihgui teneguud ajillaj baigaag ene hiisen tosovoos ni harj bolohoor bgaa biz dee ard tumen mini. Ondogiig tansag hereglee geed ard tumnee doromjlood yarij bgaa eronhii said bj boloh uu

0  |  0
Top