Хятадын Коммунист намын байрны өмнө дэлбэрэлт болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Хятад улсын Шанси мужийнТайюань хотод өнөө өглөө бага хэмжээтэй дэлбэрэлт болжээ. "Синхуа"  агентлагт мэдээлсэнээр дэлбэрэлт Хятадын Коммунист намын байрны яг өмнө болж, нэг хүн хүнд бэртжээ. Мөн олон машин эвдэрсэн байна.  Хэргийн газар цагдаагийнхан үзлэг хийж байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа аж. "Синхуа" агентлагт бичсэнээр эл хэргийг Уйгарчуудын ээлжит халдлага байх магадлалтай талаар тэмдэглэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын Тянь Аньминий талбайд спорт загварын жип машинтай гурван этгээд халдлага үйлдэж, таван хүн амиа алдсан билээ. Тус халдлагын хэрэгт Хятадын цагдаагийн албаныхан долоон этгээдийг сэжиглэн баривчлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top