Сири улсын нөхцөл байдал улам дордож, дүрвэгсэдийн тоо нь 9,3 саяд хүрсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос даваа гарагт болсон НҮб-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааны үеэр мэдэгджээ.
Тэдний ярьснаар эдгээр дүрвэгсдийн 6,5 сая нь дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн хүмүүс гэнэ. Тиймээс Валери Амос Сирийн засаг захиргаа болон сөрөг хүчнийхэнд дарамт шахалт үзүүлж, хүн амын аюулгүй байдалд анхаарах, шаардлагатай хүмүүст нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аврах үйл ажиллагаа саадгүй явуулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөнд уриалжээ.
Дашрамд дурьдахад Сири улсад иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын аж үйлдвэрийн салбар 2,2 тэрбум ам.долларын алдагдалд оржээ.
Сэтгэгдэл ( 0 )