Америкийн Монголчууд өнгөрсөн сард их амжилт гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Америк дахь Монгол­чуу­дын мини хөлбөмбөгийн авар­га шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 19-20-ны өдрүүдэд Миззури мужийн Сэнт-Луис хотноо болж өнгөрлөө. Гурав дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд Чикаго хотын монголчууд түрүүлж, "Дэнвэр" баг мөнгөн медаль, "Сэнт луис" хүрэл медаль хүртжээ. Тэмцээний үеэр "Мон Юнайтед" багийн тамирчин, тус тэмцээнийг санаачлан зохион байгуу­лагч Э.Цэнгэлд Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, спортын мастер Б.Баярсайхан нэрэмжит шагналаа гардуулсан байна.

Олон улсын ахмадын тэмцээний ширээний теннисний төрөлд Монгол хүн түрүүлжээ

Өнгөрсөн сарын 7-14-ний өдрүүдэд Ютамужийн Санта Жорж хотноо ахмад тамирчдын олон улсын тэм­цээн болжээ. Тус тэмцээнд өдгөө Лос Анжелос хотноо оршин суугч, шатар, хөлбөмбөг, волейбол, ширээ­ний теннисний спортоор бүг­дээр нь зэрэг хүртэж байсан, ахмад тамирчин Т.Лхагва Монгол улсаа төлөөлөн орол­цсон байна. Тэрбээр ширээний теннисний 50-54 насны тамирч­дын ангилалд тоглож, ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, Санта Жорж хотын тамирчинтай хамтран хос тоглолтоос мөн мөнгөн медаль хүртэж сайхан ам­жилт гаргалаа. Тус тэмцээнд энэ жил 21 улсын ахмад тамир­чид газрын болон ширээний теннис, гольф, волейбол, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, бейсбол зэрэг спортын төрлөөр хурд хүчээ сорьжээ. Тэмцээнд оролцогсдын хамгийн ахмад нь 85-90 настай байсан бөгөөд цагтаа тив дэлхийд алдраа дуурсгаж явсан тамирчид байв.

•Вашингтон Ди Сихот орчмын Монголчуудын үүсгэн байгуулсан хөлбөмбөгийн  "ДиСиЛийг"-ийн 2013-2014 оны улирлын тоглолт эхэл­лээ. Энэ лийгт нийт зургаан баг хүч үзэж байгаа бөгөөд баг бүр гурвант ойрог, 15 тоглолт өрсөлдсөний эцэст аваргаа шалгаруулах юм. Одоогийн байдлаар баг бүр хоёр тоглоод байгаа бөгөөд "Монгол Соёлын Төв" баг болон Христийн хоёр сүмийн монголчуудын нийлж бай­гуул­сан "Сүм" багууд оноо­гоо­роо тэргүүлж байна.

Америкт амьдардаг жүжигчин Б.Болдбаатар СТА хүртжээ

АНУ-ын Арлингтон хот­ноо оршин суугч жүжигчин Б.Болдбаатар Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав. Б.Болдбаатар нь СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгс­сөн бөгөөд АНУ-ын мэргэж­лийн тайзан дээр анх удаагаа бүрэн хэмжээний драмын жүжиг монгол хэлээр бичин, найруулж тавьсан юм. Түүний цол тэмдгийг Элчин сайд Б.Алтангэрэл, НХХЯ-ны сайд С.Эрдэнэ нар гардуулжээ. Түүнчлэн энэ сайхан мэдээтэй давхцан  "Эргэн дурсахуй" нэртэй эстрадын аялан тоглолт болж байгаа аж.  АНУ-ын хотуудаар тархан амьдарч буй мон­гол­­чууддаа эх нутаг, залуу насыг нь эргэн дурсах зорилготой аж. Уг тоглолтыг "Харш", "Шигтгээ",  "Болор" хамтлагийн төлөөлөл хийгээд дуучин Гантулга нараас бүрджээ.  Удахгүй мөн "Лемонс" хамтлаг АНУ-д тоглолтоо хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top