Хиймэл тархийг хуруу шилэнд ургуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

  Хүний тулгуур эсийг судалдаг эрдэмтэд энэхүү баяцхан тархийг хуруу шилэнд ургуулсанаар эмчилгээнд шинэ алхам эхлүүлнэ гэж найдаж байгаа юм. Энэ нь ердөө 3-4 миллеметр хэмжээтэй хэдий ч насанд хүрээгүй хүний тархины эд эсийг агуулсан бөгөөд яг ижилхэн бүтэцтэй юм. Гэхдээ энэхүү хиймэл тархийг ургуулж, гүйцэт ажиллагаатай болгоход урт хугацаа зарцуулна гэж үзэж байна. Хэрвээ гүйцэт ажиллагаатай болгож чадах юм бол мэдрэлийн өвчтэй хүнд шилжүүлэн суулгаж болох юм байна. Энэхүү судалгааны ажлын зорилго бол тархины ажиллагааг судалж, тархины хорт хавдарыг эмчлэх биологийн хэрэгслүүд, шинэ эмүүдийг үйлдвэрлэх гэнэ. Нэгэн шинжээч энэхүү зоригтой нээлт нь хүн шиг тархитай амьтдыг ирээдүйд бий болгох бөгөөд эд эрхтнүүдийг судлах ач холбогдолтой гэж мэдэгджээ. Хүний эрхтэнүүдийн лабораториуд дахь загваруудыг тулгуур эснээс ургуулж авсан бөгөөд одоогоор, элэг, ходоод гэдэс, нүдний цөцгий зэргийг шилжүүлэн суулгаж чадаж байна. Гэхдээ дээрх судалгаа нь боловсорч гүйцээгүй матриц маягийн шинэ эсийг судалгаанд оролцуулж, бүхэл бүтэн эрхтэн болгон ургуулсанаараа онцлог. Гэхдээ гүйцэт ургуулахын тулд хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодисууд шаардлагатай болж байгаа юм. Цаашид хиймэл тархийг ургуулах судалгаа үргэлжлэх юм. Туршилтын явцад хорт хавдрын өвчтэй хүнд уг тархийг шилжүүлэн суулгах бололцоотой гэдгийг баталжээ. Мөн хорт хавдар үүсгэх шалтгаан болдог хэд хэдэн биетүүдийг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top