Шинжээчдийн хэлж буйгаар бидний үзэж, харж, сонсож, уншиж байгаа бүх юмыг эрхшээл хяналтандаа атгаж олон нийтийн "тархийг нь барьж" байдаг 6-хан монополь корпорациуд байдаг. Яах гэж тэр вэ, юуны тулд вэ?! Та бүхний одоо "мэдэж байгаа" гэх зүйлүүд чинь тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?
Хэрэв 1983 он уруу эргэн харах юм бол АНУ-ын ихэнхи олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ойролцоогоор 50 корпораци хяналтандаа оруулсан байсан юм. Харин өнөөдөр бол бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг 6-хан асар том хувийн корпорациуд гартаа оруулсан байгаа ба тэд хүмүүст юу үзүүлж юу уншуулахыг бүрэн хянаж байна. Энэ 6 корпораци телевизийн бүх сүлжээ, кабелийн бүх сувгууд, бүх киностудиуд, бүх сонин сэтгүүл, бүх хэвлэлийн газрууд, бүх хөгжмийн сувгууд мөн түүнчлэн хамгийн гол гол вэбсайтуудыг эзэмшиж тэнд гарч байгаа бүх мэдээллүүдийг бүрэн хяналтандаа атгаж байна.
Өнөөдөр америкийн бараг бүх ОНМХэрэгслүүдийг атгаж бүрэн хяналтандаа барьж байгаа энэ 6 корпорациуд бол Time Warner, Walt Disney, Viacom, Rupert Murdoch’s News Corp., CBS Corporation ба NBC Universal юм. Үүнээс гадна эдгээр “наймаалжууд”-ын тэмтрүүлүүд нь одоохондоо хүрээгүй байсан тэр мэдээллийн хэрэгслүүд ч улам бүр тэдний хяналтанд орсоор байна. Жишээлбэл, одоо интернетэд Google, Yahoo ба Microsoft компаниуд улам бүр давамгайлах болсоор байна.
Гэвч юуны өмнө энэ “Том Зургаа” хамгийн их айдас түгшүүр төрүүлж байгаа юм.
Ийм мэдээллүүдийн ихэнхи нь mediaowners.com – сайтнаас гарч байна. Олон нийтийн мэдээллийн бараг бүх хэрэгслүүдийг бүрэн атгаж тэнд гарч байгаа бүх мэдээлэлд хавтгай хяналт тавьж байгаа энэ 6 наймаалжийн эзэмшиж байгаа тэр мэдээллийн хэрэгслүүд – дэлхийд цацаж байдаг бүх мэдээллийн гол эх үүсвэрүүд нь болж байдаг (!?) тэр сувгуудынх нь зөвхөн нэг багахан хэсгийг доор үзүүлэх юм бол:
1. Time Warner
Home Box Office (HBO)
Time Inc.
Turner Broadcasting System, Inc.
Warner Bros. Entertainment Inc.
CW Network (partial ownership)
TMZ
New Line Cinema
Time Warner Cable
Cinemax
Cartoon Network
TBS
TNT
America Online
MapQuest
Moviefone
Castle Rock
Sports Illustrated
Fortune
Marie Claire
People Magazine
2. Walt Disney
ABC Television Network
Disney Publishing
ESPN Inc.
Disney Channel
SOAPnet
A&E
Lifetime
Buena Vista Home Entertainment
Buena Vista Theatrical Productions
Buena Vista Records
Disney Records
Hollywood Records
Miramax Films
Touchstone Pictures
Walt Disney Pictures
Pixar Animation Studios
Buena Vista Games
Hyperion Books
3. Viacom
Paramount Pictures
Paramount Home Entertainment
Black Entertainment Television (BET)
Comedy Central
Country Music Television (CMT)
Logo
MTV
MTV Canada
MTV2
Nick Magazine
Nick at Nite
Nick Jr.
Nickelodeon
Noggin
Spike TV
The Movie Channel
TV Land
VH1
4. News Corporation
Dow Jones & Company, Inc.
Fox Television Stations
The New York Post
Fox Searchlight Pictures
Beliefnet
Fox Business Network
Fox Kids Europe
Fox News Channel
Fox Sports Net
Fox Television Network
FX
My Network TV
MySpace
News Limited News
Phoenix InfoNews Channel
Phoenix Movies Channel
Sky PerfecTV
Speed Channel
STAR TV India
STAR TV Taiwan
STAR World
Times Higher Education Supplement Magazine
Times Literary Supplement Magazine
Times of London
20th Century Fox Home Entertainment
20th Century Fox International
20th Century Fox Studios
20th Century Fox Television
BSkyB
DIRECTV
The Wall Street Journal
Fox Broadcasting Company
Fox Interactive Media
FOXTEL
HarperCollins Publishers
The National Geographic Channel
National Rugby League
News Interactive
News Outdoor
Radio Veronica
ReganBooks
Sky Italia
Sky Radio Denmark
Sky Radio Germany
Sky Radio Netherlands
STAR
Zondervan
5. CBS Corporation
CBS News
CBS Sports
CBS Television Network
CNET
Showtime
TV.com
CBS Radio Inc. (130 stations)
CBS Consumer Products
CBS Outdoor
CW Network (50% ownership)
Infinity Broadcasting
Simon & Schuster (Pocket Books, Scribner)
Westwood One Radio Network
6. NBC Universal
Bravo
CNBC
NBC News
MSNBC
NBC Sports
NBC Television Network
Oxygen
SciFi Magazine
Syfy (Sci Fi Channel)
Telemundo
USA Network
Weather Channel
Focus Features
NBC Universal Television Distribution
NBC Universal Television Studio
Paxson Communications (partial ownership)
Trio
Universal Parks & Resorts
Universal Pictures
Universal Studio Home Video
Эдгээр асар том хувийн корпорациуд нь америкийн ард түмэнд чин үнэнийг байгаагаар нь хэлж өгөхийн тулд оршин тогтнож байгаа юм биш ээ. Бүүр эхнээсээ, тэдний энэ оршин тогтнож байгаагийн хамгийн энгийн зорилго нь бол ердөө л мөнгө хийх явдал юм.
Эдгээр мэдээллийн асар том корпорациуд томоохон реклам захиалагчидтайгаа цаагуураа холбоо сүлбээтэй байдгийг нь илчлэхээр юм юу ч хийдэггүй билээ. (жишээлбэл, элдэв зар сурталчилгаа, рекламууддаа тэрбум тэрбум долларууд хаяж байдаг эм вакцин үйлдвэрлэдэг асар том корпорациуд энэ мөнгөө тэр эм, вакциныг нь энэхүү рекламынх нь “ачаар” худалдан авч байдаг хэрэглэгчдээс хэд нугалаад буцаагаад олоод авчихдаг). Мөн мэдээллийн эдгээр асар том корпорациуд хэзээд гагцхүү өөрсдийн тэр эздийнхээ үзэл сурталжсан тэр харж байгаа өнцгүүдийг л хүмүүс олон нийтэд маш хурдан тулган нялзаахаар ажиллаж байдаг.
Аз болоход америкчуудын улам олон болж байгаа нэг хэсэг нь сэрж ухаарч эхлээд байгаа ба одоогийн энэ гол гол мэдээллийн сувгуудад итгэж болохгүй юм байна гэдгийг ойлгож эхлээд байна. Gallup – аас саяхан явуулсан нэг шинэ санал асуулгаар гол мэдээллийн хэрэгслүүдэд итгэхгүй байгаа америкчууд хүн амын 57 % болоод байгаа нь манай түүхэн дэх хамгийн дээд түвшин юм.
Энэ бүхэн бол яагаад сүүлийн жилүүдэд өөр бусад мэдээллийн жижиг хэрэгслүүд үүсч гарч ирсээр байгаагийн нэг гол шалтгаан юм. Одоо мэдээллийн [дэлхийн гэгч] энэ гол гол сувгууд хүмүүсийн итгэлийг маш хурдан алдсаар байгаа бөгөөд хүмүүс энэ дэлхий дээр чухам юу болоод байгаа тухай үнэнийг өөр бусад эх үүсвэрүүдээс эрж хайдаг болоод байгаа юм.
Өнөөгийн энэ корпорациудын “мэдээллийн” гол гол сувгуудаар нь Холбооны Нөөцийн Систем нь ямар их гай зовлон тарьж байдгийг, дэлхийн бүх санхүүгийн тогтолцоог бүхэлд нь устгаж чадах деривативуудын тийм том хоосон хөөс нь одоо бидний толгой дээр буухаар заналхийлж байгааг хир олон хүмүүс хэлж ярих боломжтой вэ? Америкийг аймшигтай хурдтайгаар аж үйлдвэргүйжүүлж байгааг нь эсвэл Goldman Sachs – ын ханаж цаддаггүй гайхмаар тэр шуналынх нь тухай хир олон хүмүүс тэдний гарт орсон байгаа тэр сонингуудад бичиж үнэн байдлыг олон нийтэд хүргэж чадах вэ?
Мэдээж хэрэг, эдгээр гол гол ТВ сувгууд, хэвлэл мэдээллийн газруудад хааяа хааяа нэг иймэрхүү үнэн юмнуудыг нь өөрсдийн корпорациудын тэр тавиул боссууддаа мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн нийтэлж үзүүлж орхидог эрэлхэг зоригтой сэтгүүлчид хэдхээн бий.
Гэвч америкчууд тэдэнд үнэнийг хэлэхгүй байгаад улам бүр хилэгнэн уурсах болж байгаа ба “хамгийн чухал мэдээнүүд” гэж үзүүлж тэднийг усан тэнэгүүдийн бантангаар тэжээж байгаад улам бүр сэтгэл дундуур байх болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )