1998 оны үед ор сураггүй болсон гэгдэж байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ён Сук үнэн хэрэгтээ АНУ-д орогнож байгаа тухай мэдээллийг БНСУ-ын “JoongAng Daily” сонинд нийтэлжээ. Ким Чен Уны ээжийн дүү болох Ко Ён Сук нь 1990 оны үед үеэл дүүгээ Швейцарьт суралцаж байхад нь харгалзаж байсан аж. Өдгөө 56 настай Ко Ён Сук нь нөхрийнхөө хамт гоо сайхны мэс засал хийлгэн, өөрсдийнхөө угсаа гарлыг нуусан бөгөөд АНУ-ын албаныхны “ивээлд багтсан” гэнэ.
Ким Чен Ун 1996-2001 оны хооронд Швейцарийн Берн хотын олон улсын сургуульд суралцаж байсан бөгөөд тухайн үед нагац эгч нь түүнийг харж, хандах үүрэг хүлээгээд байжээ.
Ким Чен Уны ээж Ко Ён Хигийн хувьд 2004 онд 51 насандаа хөхний хорт хавдар өвчний улмаас хорвоог орхисон байна.
Сэтгэгдэл ( 0 )