Хүний элгийг принтрээр хэвлэдэг технологи нэвтэрнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Японы эрдэмтэд хулганы элгэнээс авсан өчүүхэн хэмжээний эд эсийг клоны аргаар ургуулах замаар хүний элгийг бий болгожээ.  Энэ нь хүндээр өвчилсэн тохиолдолд шилжүүлэн суулгахад хамгийн хэцүү эрхтэн болох элэгний өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн тоог  бууруулж чадах, Анагаах Ухааны томоохон нээлт болжээ.  Профессор Хидеки Танигучи, Таканори Такебе нараар удирдуулсан Канагава аймгийн Йокогама хотын Анагаахын их сургуулийн эрдэмтдийн баг хулганы элэгний өчүүхэн эд эсийг клоны аргаар ургуулах замаар хааш хаашаагаа 5 миллиметр хэмжээтэй хүний элгийг гарган авчээ. Ирээдүйд хүний ямар ч эд эрхтнийг энэ аргаар ургуулж болно гэж профессор Танигучи Рейтерс агентлагийн сэтгүүлчид хэлсэн байна. Уг судалгааны ажил амжилттай болбол 10 жилийн дотор ямар ч хүний элгийг 3D принтерээр хэвлэж болдог цоо шинэ технологи нэвтрэх болно гэж тэр мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top