Хамгийн их агаарын бохирдолтой улсыг жагсаахад Хятад улс нэгдүгээрт оржээ. Тус улсын зарим мужид агаарын бохирдлын улмаас болж 10 метрийн цаадах зам харагддаггүй. Уг нүүрсний утаа болон олон төрлийн агаарын бохирдлоос болж, бага насны хүүхдийн өвчлөл дийлдэхээ байсан байна. Тухайлбал саяхан тус улсын Зенсу мужийн найман настай охин уушигны хорт хавдартай болсон байна. Ийм төрлийн өвчнөөр бага насны хүүхэд тэр бүр өвчилдөггүй аж. Энэ охин бага насны хүүхдийн уушигны хорт хавдрын анхны тохиолдол юм байна. Эмч нар түүнийг үзээд зуун хувь агаарын бохирдлоос болсон гэжээ. Хятадад нэг минут тутамд нэг хүн хорт хавдраар өвчилж байдаг юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр Харбин мужид гэхэд л их утааны улмаас зам гүүрүүд хаагдаж, галт тэрэг, онгоц үйлчилгээгээ зогсоож, 11 сая гаруй хүн гэртээ бүгсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )