Монголын хөлбөмбөгчин гадны лигт тоглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Японы хэвлэлд Монголын хөлбөмбөгчин А.Мөрөнгийн тухай нийтэлжээ. Түүнийг Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ хэмээн онцолсон байна. А.Мөрөн энэ сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох Rangsit FC-д  шалгуулахаар явах гэж байгаа юм байна.  Монголын үндэсний шигшээ багт тоглодог тэрбээр одоогоор АНУ-д суралцдаг аж. Тайландын Rangsit FC -н ерөнхий дасгалжуулагч хэлэхдээ "Би Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Түүний техник сайн бөгөөд бөмбөг эзэмших чадвартай байсан. Түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно"  хэмээжээ. 

А.Мөрөнгийн Тайландын шигшээд шалгуулах боломжийг Японы бизнесмэн Такаши Моримото нээж өгсөн гэнэ. Жилийн турш түүний тоглолтын бичлэгийг дэлхийн хөлбөмбөгийн клубүүд рүү явуулсаар байж. Үр дүнд нь Rangsit FC-ээс хариу ирж, ийнхүү А.Мөрөн Тайланд явж шалгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top