Турк улсын үндэстний тосон бөхийн барилдаан гэж байдаг юм байна. Энэ бөхийг барилдахад ямар нэгэн шийтгэл, торгууль байхгүй. Үнэн хэрэгтээ, энэхүү спортын тэмцээнд оролцогчид бие биенийхээ өмсгөлийг гараараа доошлуулахаар өрсөлддөг. Гэхдээ хамгийн түрүүнд сайн барьц авсан тамирчин ялдаг аж. Энэ нь манай үндэсний бөхтэй төстэй боловч тамирчид арьсандаа оливын тос түрхдэг дүрэмтэй юм байна. Энэ нь цохилтоос хамгаалдаг байна. Өрсөлдөгч бүр хар өнгийн өмсгөл өмсөх бөгөөд үүнийг киспет гэж нэрлэдэг. Ингээд тэмцээн эхлэхэд тамирчид бие биенийхээ өмсгөлийг доош болгохыг хичээнэ. Хамгийн эцсийн зорилго нь киспетнээс нь сайн барьж, өрсөлдөгөө унагах юм. Мэдээж хамгийн гол дүрэм нь нэг нэгнийгээ гэмтээхгүй байх.
Сэтгэгдэл ( 0 )