Женнифер Лопезтой адилхан барби бүтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Латин Америкийн алдарт дуучин, жүжигчин, продюсер Женнифер Лопезыг дэлхийн аль ч орны эрчүүдийн мөрөөдөл болсон хүүхэн гэж хэлэхэд хилсдэхгүй биз.  Тэгвэл энэ удаад алдарт дуучин маань бяцхан охидын мөрөөдөл болох болжээ. Учир нь дуучин Женнифер Лопезтэй яг адилхан барби хүүхэлдэйнүүдийг түүний хүсэлтээр үйлдвэрлэн гаргах болсон байна. Ж.Лопезын улаан хивсний ёслолд оролцож буй барби, усанд орж буй Ж.Лопез, дуулж буй гээд л маш олон хувилбараар хийж, дэлхийн сая сая охидод түгээх боломжтой болжээ. Жишээ нь, түүний 2012 онд улаан хивсний ёслол өмсөж байсан даашинзтай адил саатай урт даашинзтай, ижил үсний засалт, нүүр будалттай барби бүтээгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoogii(103.10.22.72) 2013 оны 11 сарын 08

arai l turanxai xiijixjee

0  |  0
Top