450 кг баавгайн савар хилээр гаргах гэж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Оросын Благовещенск хотын авто засварын газраас хилийн цэргийнхэн болон аюулгүйн албаныхан 450 кг баавгайн савар хураажээ. Албан мэдээнд дурдсанаар их хэмжээний баавгайн савраас гадна хүдрийн заар, баавгайн доньд хураасан байна. Тэдгээрийг Хятад руу гаргахаар битүүмжлэн савласан байсан гэнэ.  

Хэвлэлийн албаны мэдээгээр ийм их тооны савар бэлтгэхийн тулд 100 гаруй баавгайг агнасан байна. Одоо хураагдсан зүйлсийг устгалд оруулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pee(202.131.225.197) 2013 оны 11 сарын 09

yooy mongold bish ym bna...

0  |  0
Top