Хиймэл дагуул дэлхий рүү унаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 10

Европын Сансар Судлалын Агентлагийн “GOCE”гэх хиймэл дагуул эвдэрч, хурдтайгаар манай дэлхий рүү унаж байна.  Уг хиймэл дагуул  нэг хоногийн дотор дэлхийн агаар мандал руу орж ирнэ гэж мэргэжилтэн Стийгер хэвлэлд мэдэгджээ.

Хиймэл дагуулын хаана унах нь тодорхойгүй байгаа учир дэлхий дахиныг айдаст оруулаад байгаа юм. Далай тэнгис, эсвэл хот сууринаас хол хээр газар унавал бидэнд аюулгүй боловч дэлбэрэлтээс үүсэх хэлтэрхийнүүд хүн ам суурьшсан хэсэгт хүрэхийг  үгүйсгэх аргагүй юм.

Европын сансар судлалын агентлаг хиймэл дагуул дэлхийд ойртохын хирээр унаж болзошгүй бүс нутгийг тодорхойлно гэжээ. Хиймэл дагуул ямар ч цөмийн аюулгүй учир дэлбэрэлтээс үүдэх хор хөнөөл нь харьцангуй бага юм.

“GOCE”-г Европын 13 улсын 45 компани хамтран бүтээсэн ба энэхүү хиймэл дагуулын одоогийн байршлыг дараах линкээр тодорхойлох боломжтой юм байна.

http://www.esa.int/Our_Activities/Observing_the_Earth/GOCE/Track_GOCE

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anu(178.38.113.167) 2013 оны 11 сарын 10

hudlaa yrij bhiin delhii sonono geel yrij bsan sonson n haana bna

0  |  0
zdarga(182.160.40.210) 2013 оны 11 сарын 10

Dandaa l unaj bdg shdee. Zasag darga nariin geriin hoimruudaar zunduu bgaa bhoo.

0  |  0
gerlee(103.9.88.114) 2013 оны 11 сарын 10

hiimel daguul delhiiru unaj bna gsn medelel yag unen bodit odoo bj bga uil yavdal yumuu hanaas eh survalj avsiun yagad hevlel medeeller yarihgui bgan be

0  |  0
Top