Тус улсын засгийн газраас шуурганы үеэр 1000 гаруй хүн амь эрсдсэн гэж мэдээлж байсан хэдий ч газар дээр нь ажиллаж байгаа цагдаа нар зүүн зүгийн Лейтэ аралд л гэхэд 10.000 хүн амиа алдсан гэж Ройтэрс агентлагт мэдэгдсэн байна. Мөн хэдэн зуун хүн ор сураггүй алга болжээ. Үүгээр ч зогсохгүй уг арлын газар нутгийн 70-аас 80 хувь нь эвдэрч сүйдсэн байна.
Филиппины засгийн газрын хүсэлтээр Аврах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Пентагон усан болон агаарын тээврийн хэрэгсэл, нисдэг тэрэг болон аврах ажиллагааны тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Амйшигт хар салхи одоо Вьетнам руу чиглэж байгаа бөгөөд BBC-ийн ус цаг уурын хүрээлэн Даваа гаригт Ханойн урд хэсэгт шуурга дэгдэнэ гэж урьдчилан тооцоолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )