Дэлхийн түгжрэл ихтэй 169 хотын жагсаалтыг ОХУ-ын нийслэл Москва тэргүүлсэн талаар Голландын “TomTom” компаниас мэдээлжээ. Эхний гуравт Туркийн Стамбул, Бразилын Рио-де-Жанейро орсон байна. Тэдний араас Польшийн Варшав, Италийн Палермо, Францын Марсель, Бразилын Сан-Паулу, Италийн Ром, Францын Парис, Шведийн Стокгольм жагсчээ.
“TomTom”-ийн мэргэжилтнүүд дүгнэхдээ Москва хотын жолооч нар замдаа гурав дахин их хугацаа зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Европын хамгийн олон хүн амтай Туркийн Стамбулын жолоочдын 57 хувь өдөр бүр түгжрэлтэй тулгардаг байна. Мөн ирэх жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулах Бразилын Рио-де-Жанейро хот маш их түгжрэлтэй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )