Хойд Солонгосын албаныхан энэ арваннэгдүгээр сарын эхээр 80 хүнийг Өмнөдийн телевизийн шоу нэвтрүүлэг, олон ангит киног үзсэнийх нь төлөө цаазаар авсан байна. Энэ тухай “JoongAng Ilbo” өнөөдрийн дугаартаа нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн 3-ны өдөр Хойд Солонгосын долоон хотод тэднийг цаазаар авах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын албаныхан бусдад сургамж болгох үүднээс өмнөд хэсгийн Вонсан хотод дээрх хэргээр найман хүнийг буудан хороох ажиллагааг спортын цэнгэлдэхэд 10 мянган хүнийг цуглуулан үзүүлсэн гэж нүдээр харсан гэрч тус сонинд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
hoid solongos gj neg arilsan gazar bhiimaa dendvv hargis bna