Есөн сая хүнд хоол хүнс, цэвэр ус хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Филиппинд  далайн хар шуурга болж олон хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал тохиогоод байгаа билээ.  Тус улсын Ерөнхийлөгч Бенигно Акино далайн хар шуурганы гамшигт нэрвэгдсэн иргэдэд  тусламж үзүүлэх нилээдгүй ажлыг эрчимжүүлэхийн тулд  онц байдал зарласан байна.  Далайн хар шуурганы гамшигт Филиппиний  Лейте, Самар мужууд хамгийн ихээр сүйдсэн бөгөөд зам, гүүрүүд эвдэрч сүйдсэнээс тусламжийн цуваа иргэдэд хүрэхэд хүндрэл учирчээ. Одоогоор Филиппинд есөн сая хүнд хоол хүнс, цэвэр ус, орон байрны тусламж үзүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Харин НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид болон олон улсын тусламжийн цуваа Филиппин хүрэх замдаа яваа гэнэ. Үүнд: Австрали улс 9.4 сая ам.долларын тусламжийг эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамт илгээж байгаа бол Хятадын албаныхан 200 мянган ам.доллар Филиппиний ард иргэдэд өгч байгаа гэнэ. Евро комиссоос гурван сая евро, Индонез нислэг тэрэг, ундны ус, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, эм тариагаар, Япон 25 эмнэлгийн ажилтан, Шинэ Зеланд 2.15 сая шинэзеланд доллар, Тайван 200 мянган ам.доллар, Их Британи 15 сая ам.долларын тусламжийн бараа, АНУ 180 тэнгисийн цэрэг, нүүлгэн шилжүүлэлтийн онгоц, ус, хоол хүнс, эрүүл ахуйн хэрэгсэл, Вьетнам улс 100 мянган ам.доллар тус, тус илгээсэн байна. Мөн НҮБ онцгой байдлын тусламжийн сангаас 25 сая ам.долларыг Филиппинд хандивлажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мисх(202.179.10.150) 2014 оны 04 сарын 25

гоиротиихроти

0  |  0
Top