Тархины хагалгаанд орсон Ерөнхийлөгч ажилдаа орохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Аргентины анхны эмэгтэй ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер сарын өмнө тархины хагалгаанд орсон билээ.

Буэнос-Айрес хотын "Фавалоро сан" хувийн эмнэлгээс гарснаас хойш бүрэн тэнхрэхэд дөрвөн долоо хоногийн хугацаа шаардлагатай тул 30 хоног ажлаас чөлөөлөгдөхийг  ерөнхийлөгчид эмч нар зөвлөсөн байжээ.

“Тиймээс энэ сарын 18-наас эхэлж ажилдаа эргэн орох боломжтой боллоо” гэж түүний албан ёсны төлөөлөгч Альфред Скочимарро мэдэгдлээ.

“Ерөнхийлөгчийн бие маш сайн байгаа. Давтан шинжилгээний дүнгээр биеийн байдал нь тогтвортой ажилдаа эргэн ороход саадгүй” гэж Киршнерийн эмч нар мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top