Насанд хүрсэн хүмүүсийн таван хувь нь хар тамхи хэрэглэдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын судалгаагаар дэлхий дээр 230 сая буюу нийт насанд хүрсэн хүний таван хувь нь мансууруулах эм, бодис хэрэглэж байгаа аж. Тэднээс 25 сая хүн мансууруулах сэтгэц идэвхт эм, бодисын хамааралтай байгаагийн 15.6 сая нь хар тамхины хамааралтай болохыг НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт хэрэгтэй тэмцэх Газар тогтоосон байна.

Дэлхий даяар хар тамхи буюу мансууруулах сэтгэц идэвхт эм, бодисын хэрэглээ ерөнхийдөө тогтвортой байх төлөвтэй байгаа хэдий ч зарим хөгжиж буй улс орнуудад өсч, дэлхийн хар тамхи, мансууруулах эм, бодисын хэрэглээ  2012 оны тайланд өгүүлсэн ба гагцхүү үүний 10-13% нь хамааралтай болон аюултай хэрэглээтэй ба хар тамхи судсаар хэрэглэгчдийн дунд С гепатит 46.7%, В гепатит 14.6% байсаны зэрэгцээ ХДХВ-ийн тархалт дунджаар 20% байна гэж тооцооллыг гаргажээ. Түүнчлэн геройн, кокайн болон бусад хар тамхи, мансууруулах бодис жил бүр 0,2 сая хүний амийг бүрэлгэж, олон мянган хүн зовлон гасланд унаж, гэр бүлийн амьдралыг сүйрүүлж байгааг тэмдэглэсэн байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top