Монгол улсын иргэншилтэй гурван эмэгтэйг Интерполоор эрж хайж байна гэсэн мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллээр цацаж байсан. Сүүлдээ эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйчүүдийн нэг болохТ. Аятунгаа өөрөө би охиноо хулгайд алдсан гэж мэдээлж байсан.
Түүнийг филиппин иргэн охиноо аваад зугтсан гэдэг мэдээллэр намжиж байсан. Өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагууд төөрч төрсөн охиных нь араас сураг ажиг тавьсаар байгаа ажээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Ч.Тэргэлсар гэх Монгол Улсын иргэний гэрчилгээтэй охин өдгөө Швейцарь улсад амьдарч буй ажээ. Түүний эцэг Чарльз охиноо өөрийн асрамжиндаа байлгаж, гэрийн асрагчаар асруулж байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны мэргэжилтнүүд хэлж байна.
Ч.Тэргэлсар охиныг өвдөх үед эмээ Б.Солонгын хийсэн шашны зан үйл гадныханд огт ойлгомжгүй байснаас хэрэг үүдсэн байж болзошгүй гэх яриа ч мэр сэр гарч байсан юм. Ч.Солонго удам залгасан бөө хүн учраас зээ охиноо эдгээх гэж зарим нэг зан үйл хийсэн нь гадныханд гаж үзэгдэл мэт сэтгэгдэл төрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй гэнэ. Ямартай ч Тэргэлсар охин эрүүл, саруул аж төрж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Arai denduu yumaa iim eh hun gj bs bainaa aimshigt yunaa
Arai denduu yumaa iim eh hun gj bs bainaa aimshigt yunaa
buzar em. Huuhdee tend haychaal uuruu end huuhen zaraal yvjiina gejaagaashd. Iim eh hun gej baij bolohuu???