Өвөрмөц содон хувцаслалт, хүчирхэг дуу хоолойгоороо алдаршсан дуучин бол яах аргагүй Лэди Гага. Түүний Грамми авард дээр өмссөн хонины махан даашинз, хавчин малгай, харь гаригийн гэмээр гаж хувцаслалтыг нь хараад сайхан харагдаж байна гэж хэлэхээсээ илүүтэй гайхан цочирдох, бүр жигшин зэвүүцэх хүн олон байсан. Харин сүүлийн үед алдарт дуучин Лэди Гагаг 2015 онд сансарт нисч, дэлхийн тойрог замд тоглолтоо хийх анхны дуучин болно хэмээн шуугиж байгаа билээ. Өнгөрсөн ням гаригт хийсэн "Artpop" шинэ цомгийнхоо нээлтийн үеэр тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Цомгийнхоо нээлтийн үеэр тэрбээр хэрхэн сансарт нисэх тухайгаа тайлбарлажээ. Мөн энэ үеэр тэрбээр шинэ цомог болон ирээдүйд хийх нислэгтэйгээ уялдуулж нэгэн өвөрмөц даашинз хийлгэснээ танилцуулжээ. Тодруулбал, тэрбээр дэлхий дээрх хамгийн анхны нисдэг даашинзыг урлуулсан байна. "Volantis" хэмээн нэрлэгдсэн уг даашинз нь хүний хөдөлгөөнд саад болохгүй бие барьсан материалаар хийгджээ. Даашинзны гол хүч, гайхамшиг нь толгойны өмсгөлдөө оршиж байгаа аж. Даашинзтай залгагдах малгай нь дээшээ хөөрөхөд зориулагдсан хэд хэдэн том сэнстэй, салхи шороо орохоос сэргийлсэн шилэн хамгаалалттай аж. Уг гайхалтай бүтээлийг загвар зохион бүтээгч Нанси Тилбури зөвхөн Лэди Гагагийн бие размерт зориулан бүтээжээ. Малгайны сэнсийг ажиллуулахын тулд өндөр хүчин чадалтай тусгай батерей шаардлагатай гэнэ. Дуучин Лэди Гага шинэ даашинзныхаа талаар "Энэ бол маш гайхалтай бүтээл. Яг л над шиг цор ганц" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )