Монгол Японы хамтарсан "Ганцхан оноо" уран сайхны кино энэ сарын 12-нд Америкийн Лос Анжелест болсон Спортын киноны наадмын бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд Гран При шагнал хүртсэн байна. Тус кино "All sports film festival"-д нийт 33 орны бүтээл өрсөлджээ. "Ганцхан оноо" уран сайхны кино энэ жил зургадугаар сарын 15-нд Токиод, 28-нд Улаанбаатарт нээлтээ хийсэн юм. Киноны гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА С.Өлзийхүү, МУСТА Л.Дэмидбаатар МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Батбаяр нар тоглосон бөгөөд киноны зураг авалтын 70 хувийг Монголд, үлдсэн 30 хувийг Японд хийсэн байна. Бейсболын спортын тухай өгүүлэх энэхүү киног Японы Бейсболын үндэсний холбооноос ард түмэндээ хандан киног үзэх уриалга гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )