Азийг Европтой холбосон ”Торгоны төмөр зам” тавина

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /XI.13/ Өмнөд Солонгост хийж буй айлчлалаа эхлүүллээ. Тэрээр энэхүү айлчлалынхаа гол зорилгод Азийг Европтой холбосон худалдаа наймааны өндөр ач холбогдолтой “торгоны төмөр зам” байгуулах төслийг тусгасан байна.

 Владимир Путин энэ дагуу Өмнөд Солонгосын албаныхантай хоёр Солонгосын төмөр замуудыг Сибирийн төмөр замтай холбож, Азийг Европтой холбосон “торгоны төмөр зам” байгуулах төсөлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах аж.

 

 Тэрээр Хойд Солонгосоор дамжин Өмнөдийн Бусан боомттой өөрийн орны төмөр замыг холбох хүсэлтэй байгаа аж. “Channel NewsAsia”-д мэдээлж буйгаар “торгоны төмөр зам” байгуулах төсөлд ОХУ 36, Өмнөд Солонгос 34, Хойдууд 30 хувийг эзэмшихээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн үүнд Өмнөд Солонгосын  талаас “POSCO”, “Korail”, “Hyundai Maritime” зэрэг томоохон корпорациуд гүйцэтгэгчээр ажиллах боломжтой талаар дурьдсан байна. ОХУ энэ ажлын эхлэл болгож өнгөрсөн есдүгээр сард зүүн өмнөд хилийн Хасан хотоос Хойд Солонгосын Ражин боомт хүрсэн 54 км урт төмөр замын ажлыг хийж гүйцэтгэжээ. Ражин нь ОХУ болон Хятадтай хиллэдэг Хойд Солонгосын стратегийн чухал боомт аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top