Дэлхийн шилдэг эмэгтэйчүүд тодорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

АНУ-ын хамгийн нэр хүндтэй "Glamour" эмэгтэйчүүдийн сэтгүү­лээс жил бүр зохион байгуулдаг дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ өчигдөр Нью-Йоркийн Карнегийн танхимд болсон юм. Тус сэтгүүлээс нэрлэж буй энэ оны шилдгийн шилдэг эмэгтэй буюу "Насан туршийн ололт амжилт" шагналын эзнээр Америкийн дуу­чин, жүжигчин, зохиолч, редактор Барбара Срейзанд тодорсон бай­на. Харин Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Юсуфзай Малала охин "Охидын баатар" цол хүртсэн бол алдарт дуучин Лэди Гага ялгаварлан гадуурхах үзлийг эсэрүүцсэнээрээ шилдэг эмэгтэй­гээр шалгарчээ. Түүнчлэн загвар өмсөгч Кристи Турлингтон Бёрнс, Лия Кебеде нар эх, үрсийн эрүүл мэндийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулснаараа оны шил­дэг эмэгтэй болсон байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажил­лагаанд дэлхийд нэртэй хүчирхэг эмэгтэйчүүд ирж оролцжээ. Тухайл­бал, АНУ-ын төрийн нарийн бич­гийн дарга асан Хиллари Клинтон, шоу нэвтрүүл­гийн нэрт хөтлөгч Кэти Курик тэргүүтэй хүмүүс хүрэл­цэн ирсэн байна.

Тус шагнал гардуулах ёсло­лоос олдсон ашгийг Ю.Малалагийн "Малала" санд хандивлах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top