Солонгост ”Монгол номын сан” нээгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд “Монгол номын сан” нэртэй номын сан байгуулсан байна. Үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж байгаа уг номын сан нь гаднын оронд байгуулсан анхны монгол номын сан аж.

Мёндун дүүрэгт байрлах уг номын сан байнгын үйлчлүүлэгч олонтой бөгөөд улирал бүрт шилдэг уншигч шалгаруулдаг байна. Номын сангийн фондыг уншигчдынхаа хандив болон тус улсад суугаа Монголын ЭСЯ, Монгол оюутны холбооны дэмжлэгтэйгээр бүрдүүлж буй аж.  

Номын сан амралтын өдрүүдэд ажилладаг бөгөөд Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг байна. Уншигчид гэрээр болон цагаар ном авч ашиглах боломжтой юм байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн олон ном уншсан уншигчаар Сөүлийн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан И.Отгонбат шалгарчээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүл мэндийн зөвлөх(103.26.194.87) 2013 оны 11 сарын 14

Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд:Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ.Утас: 94448429, 96058429

0  |  0
Top