Майк Тайсон сэргээш хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Америкийн боксчин Майк Тайсон тоглолтын дараа сэргээшийн шинжилгээний дээж авч байсан  мэргэжилтнүүдийг хуурахын тулд хиймэл эрхтэнг ашиглаж байснаа “Маргах зүйлгүй үнэн” (Undisputed Truth) гэсэн дурсамжийн номондоо бичсэн байна.  Уг дурсамжийн ном нь  энэ сарын 12-ны өдөр худалдаанд гарчээ. Тэрээр кокатн, марихуанийг тогтмол хэрэглэдэг байснаас мэргэжилтнүүдийг хуурахад хүрсэн гэж дурсамждаа өгүүлжээ.

Лу Саварезетай 2000 онд тоглохын өмнө цэвэр шээстэй хиймэл эрхтэн хэрэглэх санаа төрсөн гэнэ. Түүнээс хойш тэрээр ингэж тоглолт бүрийнхээ дараа мэргэжилтнүүдийг хуурч иржээ.
Дурсамждаа тэрээр 11 настайгаасаа кокаин хэрэглэсэн, бокс тоглож байхдаа дандаа л мансууруулах бодис үнэрлэдэг байсан мөн 2002 онд британи боксчин Ленноксийн хөлийг хэвлэлийн бага хурал дээр хазахдаа кокаины мансууралд байсан  гэх зэргээр бичжээ.

Тайсон хорин настайдаа 1987 онд хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга болж байв. 1992 онд хүчингийн хэргээр шүүгдэн боксоо орхиод 1995 онд бокст бусан ирээд 2005 он хүртэл тогложээ. Тэрээр нийт 58 тулаан хийж 50 ялалт байгуулсан байлаа. Зургаан удаа ялагдал хүлээж, хоёр тоглолтыг нь болоогүйд тооцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top