Калифорны өмнөд хэсэгт байрлах тэнгисийн цэргийн баазад өнгөрсөн лхагва гаригт томоохон осол гарч АНУ-ын дөрвөн цэрэг амиа алджээ. Осол цэргийн сургуулилтын үеэр гарсан аж. Одоогоор хохирогсдын нэр, хаяг болоод эл хэргийн талаарх нарийн мэдээллийг одоогоор өгөхгүй байгаа ч ямар нэгэн галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисноос үүдэлгүй болохыг албаныхан мэдэгдсэн юм. Хэргийн газар албаныхан шалгалт явуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )