Оргилсон галт уул 5 мянган хүнийг үргээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Галт уул долоо хоногийн дараа аюулгүй болно

Индонезийн Суматра аралын хойд хэсэгт орших Синабунг хэмээх галт уул ойрын өдрүүдэд хүчтэй оргилж байгаагаас ойр хавьд нь оршин суудаг 5000 гаруй хүн орон гэрээ орхин дүрвэлээ. Сарын өмнөөс галт уулаас утаа гарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн ням гаригт эхний удаа дэлбэрснээс хойш одоо хүртэл дээшээ дөрвөн метрийн өндөрт хүртэл лав, чулуу хаялж байгаа аж. Энэ байдал долоо хоног үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Номхон далай болон Энэтхэгийн далайн дундах Галын тойрогт оршдог Индонезид идэвхтэй галт уул олон бий. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд зүүн өмнө нутагт нь галт уул дэлбэрэхэд таван хүн амь үрэгдсэн юм. Тус улс дахь хамгийн хүчтэй галт уул Мерапи 2010 онд дэлбэрч 350 хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top