Нью-Йоркод Ираны хөгжимчдийг буудав

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Нью-Йоркийн Брүүклинд Ираны гурван хөгжимчинг буудсан хэрэг гарчээ. Нью-Йорк Таймсын мэдээлж буйгаар Иранийн "Еллоу Догз" хамтлагийн ах дүү гишүүн болох гитарчин Соруш Фаразманд, бөмбөрчин Араш Фаразманд нар бусдын гарт буудуулан амиа алджээ. Тэднийг амиа алдсан газраас холгүйхэн өөр нэгэн Иран хөгжимчин гэмт этгээдийн халдлагад өртсөн ч амьд гарсан байна. Цагдаагийнхан учир битүүлэг хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Ямартай ч гэмт этгээд өөр хамтлагийн гишүүн байсан бөгөөд гурав дахь хохирогчоо буудсаны дараа амиа егүүтгэсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

"Еллоу догз" хамтлаг нь Ираны инди рок хамтлаг бөгөөд Персийн муужгайнуудыг хэн ч мэдэхгүй гэх кинонд тоглож, нэр алдар нь түгэх болжээ. Тус улсад рок тоглолт хийх нь байтугай ийм төрлийн хөгжим сонсох хориотой байдаг учир ах дүүс гурван жилийн өмнө АНУ-д ирж суурьшсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top