Монголын боксчин залуу Англид мэргэжлийн боксын клуб нээсэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Английн Манчестер хотын томоохон дүүрэг болох Стокпортод 49.1- 50.8 кг-ын жингийн аварга боксчин С.Шинэбаяр мэргэжлийн боксын клубээ нээжээ. Тэрбээр саяхан лицензээ авч, дасгалжуулагч хийх эрхтэй болсон байна. Монголын 1980-аад оны боксчин, тулааны спортын нэртэй шүүгч Сүхбаатарын хүү Шинэбаяр 26 жил боксчин байхдаа сурч мэдсэн зүйлээ дараагийн залуу үед өвлүүлэхээр шийджээ. Энэхүү боксын клубт зөвхөн тамирчид бус илүүдэл жингээ хасах хүсэлтэй хэн бүхэн ирж дасгал сургуулилтад хамрагдах боломжтой ажээ. Учир нь тус клубт энэ чиглэлийн дасгалжуулагч эмэгтэй Сара Стемп ажиллах юм. Стокпортын хөлбөмбөгийн баг тус клуб дээр ирж, хоёр долоо хоногт нэг удаа дасгал сургуулилт хийхээр болсон байна. Түүний үүсгэн байгуулсан клубийг дэмжиж сурталчлах зорилгоор Их Британи болон Европын 59.01-61.2 кг жингийн аварга Жонн Мури, Дэлхийн боксын нийгэмлэгийн 52.3- 53.5 кг жингийн аварга Скот Кувиг нар иржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пп(202.21.106.105) 2013 оны 11 сарын 15

сайхан мэдээ байна ШИНЭЭ дүүдээ амжилт хүсье

0  |  0
Top