Дэлхий дээр жил бүр 15 сая хүүхэд 37 долоо хоног хүрэхээсээ өмнө мэндэлж буй нь эрдэмтдийн санааг зовоож байна. Үүнийг бид дутуу төрөлт гэж нэрлэдэг. Тэдгээр хүүхдүүдийн 10 хувь нь ямар нэгэн өвчтэй болж, 1 сая нь нас бардаг гэсэн тооцоо гаргажээ. Тэгвэл Лондонгийн анагаах ухааны сургуулийн судлаачид дутуу төрсөн хүүхдэд саадгүй амьсгалахад нь туслах арга бодож олжээ. Дутуу төрсөн хүүхдийн агаарыг нь тохируулж, халдвар авахаас сэргийлэх зорилготой юм. Хүүхэд 32 долоо хоног хүрэхээс нааш уушиг нь бүрэн гүйцэт боловсроогүй байдаг тул амьсгалахад хүнд байдаг гэнэ. Тиймээс уг шинэ аргаар чөлөөтэй амьсгалахад нь тусална гэж үзэж байна. Өмнө нь инкубаторт бойжиж байгаа хүүхдийг аюулгүй орчинд байлгах төгс арга үгүйгээс 1 сая хүүхэд эндэж байсан. Харин дээрх аргыг нэвтрүүлсэнээр хүүхдийн бусад эрхтнүүдийг бүрэн бойжиход тусална гэж найдаж буй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )