БНСУ-ын эрдэмтэд “Сарны төлөвлөгөө”-гөө танилцуулжээ. Тус улс 2020 он гэхэд эхлээд сансрын тойрог замын зонд, дараа нь жижиг сарнаа явагчтай модулийг сар луу илгээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тус улсын Ерөнхийлөгчөөр өнгөрөгч оны сүүлээр сонгогдсон хатагтай Пак Кын Хе эрдэмтдийн энэхүү төлөвлөгөөг дэмжиж байгаа юм байна. Өмнө нь БНСУ-ын эрх баригчид 2025 он гэхэд сарнаа явагчийг илгээх төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Пак Кын Хе энэхүү төлөвлөгөөг таван жилээр ийнхүү наашлуулж байгаа юм байна. Тодотгоход, тус улс 2020 он гэхэд Сарны судлалд 700 тэрбум вон буюу 655,7 сая амдоллар зарцуулахаар тооцжээ.
Сэтгэгдэл ( 0 )