Канадын залуу дуучин Жастин Биберт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар гадны сайтуудаар бичих болжээ. Бразилийн цагдаа нар түүний ханан дээр графит зураг зурж буй нэгэн гэрэл зургаас үүдэн ийн шалгах болсон байна. Учир нь тэрбээр Рио де Жанейро хотын нэгэн барилгын ханан дээр зөвшөөрөл авалгүй, зураг зурж, сахилгагүйтсэн ажээ. Түүний найз нөхөд нь хотын захиргаанаас зөвшөөрөл авсан хэмээн мэдэгдэж байгаа ч тэр нь өөр газар болохыг Бразилын цагдаа нар хэлж байна. Хэрэв Жастин Бибер хууль бусаар ханан зурсан нь нотлогдвол нэг жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх аж. Тэрбээр Бразил улсад долоо хоногийн аялан тоглолт хийж байгаа билээ. Энэ үедээ тэрбээр ийн шуугиан тарьжээ. Бибер маргааш Прагвайд очин тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ч эл хэргээс үүдэн цуцалж ч магадгүй юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм тэнэг юмыг юунд нь шүтдэг байнаа. Ийм балай амьтаны нэрийг ч дурьдаад хэрэггүй.