25 настай энэтхэг сувилагч Прити Балкими өөрийн ажилладаг эмнэлгийнхээ Ерөнхий эмчийг хөнөөж, бүр ичимдэг эрхтэнийг угаар нь огтлон эхнэрт нь илгээмжээр явуулжээ. Сувилагч бүсгүй тэр дороо баригдсан бөгөөд хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө сүүлийн зургаан жил өөртэй нь секс хүүхэлдэй мэтээр хандаж байсан учраас өшөөгөө авсан хэмээн мэдүүлсэн байна. Амиа төдийгүй эрхтэнээ таслуулсан Ерөнхий эмч нь олон жилийн турш ажлын байрны бэлгийн дарамт гэгчийг жинхэнэ утгаар нь үзүүлэхийн хажуугаар хамт ажиллагсадынх нь дунд байнга гутаан доромжилж эвгүй байдалд оруулдаг байжээ. Түүнчлэн мансууруулах эм бага багаар өгч мансуурсных нь дараа секс тоглоом болгон ашиглаж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )