Уран барилгач ээлжит суут бүтээлээ хийхдээ аар саар зүйлийг нарийн бодож тооцоолдог нь мэдээж. Тоосго бүр нь өөрийн байранд, эрэг шураг нь сайтар чангалагдсан, будаг шунханд нь ямар нэгэн толбогүй байх нь зүйн хэрэг. Гэтэл ямар нэгэн шалтгаанаар будилаан гарч байгууламж нь уран барилгын “тэнэглэл” болсон тохиолдол бас ч үгүй бий.
1. Испанийн Бенидорм хотын Intempо гэх тэнгэр баганадсан байшин нь найдлага, цэцэглэлтийн бэлгэдэл болно гэж баригджээ. Гэтэл цахилгаан шат гэх чухал элементгүйгээр хийгдсэн байна. Ганц гарц нь 47 давхар хүртэл шатаар л өгсөх, буух боломж гэнэ.
2. Байгууламжаа итали гантигаар өнгөлөх нь сайхан санаа. Гэтэл Чикаго хотноо Аon Center өндөр байшинг 1974 онд босгохдоо тэр сайхан санаагаа нүүрэн талд нь дуусгаагүй орхижээ. Ингээд л үр дүнд нь гантиг хавтангууд зэргэлдээ байшингуудын дээвэр дээр нь унах болсон байлаа. Гантигийг боржингоор солих ажилд нэмэлт 180 сая ам.доллар зарцуулжээ.
3. Пизагийн цамхаг нь уран барилгын түүхэн дэх хамгийн том алдааны нэг болсон юм. Гэлээ ч харин “сохорсон биш завшив” гэгчээр жуулчдыг хамгийн их татдаг уран барилгын нэг болж чадсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )