Хятадын Шинжаан-Уйгарын мужид өнгөрсөн бямба гаригт сүхээр зэвсэглэсэн хүмүүс бослого гаргасны улмаас арван нэгэн хүн амиа алджээ. "Синхуа" агентлагт мэдээлснээр эл хэрэг Кашгар хотоос холгүй, Бачу аймагт болсон байна. Нас барагсдын хоёр нь цагдаагийн албан хаагч, ес нь бослого гаргагч ажээ. Мөн хоёр цагдаа хүндээр шархадсан байна. Бослогын талаар нарийн мэдээлэл хараахан байхгүй байна. Он гарсаар Шинжаан Уйгарын мужийн үндэсний цөөнх болох Уйгарчууд хэд хэдэн удаа салан тусгаарлагдах оролдлого хийн бослого дэгдээгээд буй юм. Өнгөрсөн сард л гэхэд Хятадын нийслэл Бээжинд амиа золиослогч Уйгар иргэд Тянь Аньминий талбайн урд үймээн дэгдээсэн билээ. Үүний улмаас машин дотор явж байсан гурван амиа золиослогч болон хоёр энгийн иргэн амиа алдаж байсан удаатай. Шинжаан мужид нийт есон сая гаруй Уйгар иргэд амьдардаг бөгөөд ихэнх нь лалын шүшлэгтэй байдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
БНХАУ бол дэлхийн хамгийн сүүлчийн коммунист дэглэмтэй, бусад үндэстнүүдийг боолчлон колоничилсон хамгийн том колоничлогч улс юм. Орос хэдийгээр коммунист дэглэмээс татгалзсан боловч мөн бусад үндэстнүүдийг боолчилсон колоничлогч улс юм. ийм ч учраас Орос, БНХАУ хоёр адилдаа адил годилдоо годил, хоорондоо их сүжирдэг юм