ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотын нисэх онгоцны буудалд өчигдөр орой /Х.17/ зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас 50 хүн амь үрэгдсэн байна. ОХУ-ын нийслэл Москва хотоос хөөрсөн “Boeing 737” Казаний нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 19:20 минутанд газар дах үедээ дэлбэрчээ.
Албаныхны мэдээлснээр “Tatarstan Airlines”-ын онгоцонд нийт 44 зорчигч, зургаан нисэх багийн гишүүн байсан нь бүгд амь үрэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хохирогчдын дунд Татарстаны Ерөнхийлөгчийн хүү Ирек Минниханов байсан гэнэ.
Мөрдөн шалгах албаныхны зүгээс ослын шалтгаан техникийн доголдлоос болсон эсвэл нисгэгчдийн буруутай үйлдэл байсан эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Харин Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар нисгэгчид техникийн шалтгааны улмаас онгоцыг газар дуулах боломжгүй байгаа тухай албаныханд мэдэгдэж байсан гэнэ. Ослын улмаас Казаний нисэх онгоцны буудал өнөөдөр өдрийг хүртэл түр хугацаагаар хаагдсан аж.
Сэтгэгдэл ( 0 )